A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ батлах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А/74

Улаанбаатар хот

Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Хүнсний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын зөвлөмж хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Хоногийн хоол хүнсээр авбал зохих аминдэмийн зөвлөмж хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Хоногийн хоол хүнсээр авбал зохих эрдэс бодисын зөвлөмж хэмжээг гуравдугаар хавсралтаар, Жишсэн дундаж хүний илчлэгийн хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар, Орлуулан хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. "Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах илчлэг, шимт бодисын зөвлөмж хэмжээ"-г байгууллагуудын албан хэрэгцээнд зориулан хүргэхийг Нийгмийн эрүүл мэндийн газар /Д.Ганцэцэг/-т, хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Б.Цогтбаатар/-д тус тус даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Баярт/-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2008 оны 257 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦОГЦЭЦЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 3709 дүгээрт бүртгэв.