Бүлэг: 1979
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар A/111
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар /Н.Баянмөнх/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн иргэдийн бүртгэл, хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны А/118 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.МӨРӨН
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3710 дугаарт бүртгэв.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр                     Дугаар A/111                                                Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар /Н.Баянмөнх/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн иргэдийн бүртгэл, хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны А/118 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                                       ДАРГА                                      Д.МӨРӨН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3710 дугаарт бүртгэв.