- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН НЭМЭЛТ I ПРОТОКОЛ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН НЭМЭЛТ I ПРОТОКОЛ
1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын (цаашид Пакт гэж нэрлэнэ) зорилгыг цаашид биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх үүднээс Пактад туссан аль нэг эрх нь зөрчигдөж хохирсон хэмээн мэдүүлэх хувь хүний мэдээллийг энэхүү Протоколд заасны дагуу хүлээн авч, хянан хэлэлцэх эрхийг Пактын IV хэсгийн үндсэн дээр байгуулагдсан Хүний эрхийн хороонд (цаашид Хороо гэж нэрлэнэ) олгох нь зүй зохистойг анхааралдаа авч, |
дор дурдсан зүйлийг тохиролцов: |
1 дүгээр зүйл |
Пактад оролцогч бөгөөд энэхүү Протоколд оролцогч болж байгаа улс нь Пактад тусгасан аль нэг эрхийг нь тухайн оролцогч улс зөрчсөний улмаас хохирсон хэмээн мэдүүлж буй харьяат этгээдийнх нь мэдээллийг хүлээн авч, хянан хэлэлцэх Хорооны эрх мэдлийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү Протоколд нэгдэн ороогүй Пактад оролцогч улсын холбогдол бүхий нэг ч мэдээллийг Хороо хүлээж авахгүй. |
2 дугаар зүйл |
1 дүгээр зүйлийн заалтыг сахих үндсэн дээр Пактад заасан аль нэг эрх нь зөрчигдсөн хэмээн мэдүүлж байгаа бөгөөд дотоодын эрх зүйн хамгаалалтын бүхий л арга хэрэгслийг барагдуулсан этгээд бичгээр гаргасан мэдээллээ Хороонд хэлэлцүүлэхээр илгээж болно. |
3 дугаар зүйл |
Энэхүү Протоколын дагуу ирүүлсэн нэргүй, эсхүл Хорооны үзэж байгаагаар тийнхүү мэдээлэх эрхээ урвуулан ашигласан буюу Пактын заалттай нийцээгүй аливаа мэдээллийг Хороо хүлээн авах боломжгүй гэж үзэж болно. |
4 дүгээр зүйл |
1. 3 дугаар зүйлийн заалтыг сахих үндсэн дээр Хороо энэхүү Протоколын дагуу ирүүлсэн аливаа мэдээллийг Пактын аль нэг заалтыг зөрчсөн гэгдэж буй оролцогч улсын сонорт хүргэнэ. |
2. Мэдээлэл хүлээн авсан улс тухайн асуудлын талаар, түүнчлэн уг улсаас авсан байж болох аливаа арга хэмжээ байгаа бол тэдгээрийн талаар тодруулсан тайлбар буюу мэдэгдэл бичгээр гаргаж зургаан сарын дотор Хороонд ирүүлнэ. |
5 дугаар зүйл |
1. Хороо нь энэхүү Протоколын дагуу ирүүлсэн мэдээллийг хувь хүн болон холбогдох оролцогч улсаас бичгээр ирүүлсэн бүхий л мэдээллийг харгалзан хянан хэлэлцэнэ. |
2. Дараахь зүйлийг магадлах хүртэл Хороо хувь хүний ямар ч мэдээллийг хэлэлцэхгүй: |
(а) тухайн асуудлыг олон улсын мөрдөн шалгах буюу зохицуулах өөр журмын дагуу хэлэлцэгдээгүй байгааг; |
(b) хувь этгээд дотоодын эрх зүйн хамгаалалтын бүхий л арга хэрэгслийг барагдуулсныг. Эдгээр арга хэрэгслийг ашиглах явдал хүндэтгэх шалтгаангүйгээр удааширсан бол энэ журмыг мөрдөхгүй. |
3. Энэхүү Протоколд дурдсан мэдээллийг Хороо хаалттай хуралдаанаар хянан хэлэлцэнэ. |
4. Хороо үзэл бодлоо холбогдох оролцогч улс болон хувь хүнд мэдэгдэнэ. |
6 дугаар зүйл |
Энэхүү Протоколд зааснаар хийсэн ажлынхаа товч тайланг Хороо Пактын 45 дугаар зүйлийн дагуу гаргах жилийн тайландаа тусгана. |
7 дугаар зүйл |
Колони улс, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглалын талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1960 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1514 (ХV) тоот тогтоолын зорилтод хүрэх хүртэл энэхүү Протоколын заалт нь тэдгээр ард түмэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм болон Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын олон улсын бусад конвенц, баримт бичгийн дагуу олгогдсон гомдол гаргах эрхийг хэрхэвч хязгаарлахгүй. |
8 дугаар зүйл |
1. Пактад гарын үсэг зурсан аливаа улс энэхүү Протоколд гарын үсэг зурж болно. |
2. Пактыг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон аливаа улс энэхүү Протоколыг соёрхон батлах ёстой. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. |
3. Пактыг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон аливаа улс энэхүү Протоколд нэгдэн орж болно. |
4. Нэгдэн орсон нь энэ тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. |
5. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулсан тухай бүрийг энэхүү Протоколд гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон бүх улсад мэдээлнэ. |
9 дүгээр зүйл |
1. Пакт хүчин төгөлдөр болсон нөхцөлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай арав дахь батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш гурван сарын дараа энэхүү Протокол хүчин төгөлдөр болно. |
2. Соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай арав дахь батламж жуух бичгийг хадгалуулсанаас хойш энэхүү Протоколыг соёрхон батласан буюу нэгдэн орсон улсын хувьд тус Протокол нь холбогдох батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. |
10 дугаар зүйл |
Энэхүү Протоколын заалтууд холбооны улсууын бүх хэсэгт ямар нэгэн хязгаарлалт, чөлөөлөлтгүйгээр мөрдөгдөнө. |
11 дүгээр зүйл |
1. Энэхүү Протоколд оролцогч аль ч улс түүнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болох бөгөөд түүнийгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн мэдүүлж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгосон аливаа нэмэлт өөрчлөлтийг энэхүү Протоколд оролцогч улсуудад хүргүүлж, түүнийг хэлэлцэж, санал хураах зорилгоор оролцогч улсын бага хурал хуралдуулах саналтай эсэхээ өөрт нь мэдэгдэхийг хүснэ. Хэрэв оролцогч улсын гуравны нэгээс доошгүй нь бага хурал хуралдуулах саналтай байвал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор бага хурлыг хуралдуулна. Энэхүү бага хуралд оролцож саналаа өгсөн оролцогч улсын олонхи нь дэмжсэн нэмэлт өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд батлуулахаар оруулна. |
2. Нэмэлт өөрчлөлт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей батлахын зэрэгцээ энэхүү Пактад оролцогч улсуудын гуравны хоёр нь үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу түүнийг батласнаар хүчин төгөлдөр болно. |
3. Хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийг түүнийг батласан оролцогч улсууд заавал дагаж мөрдөнө. Харин бусад оролцогч улсын хувьд энэхүү Протоколын заалт болон тэдгээр улсаас урьд өмнө батласан аливаа нэмэлт өөрчлөлт нь заавал дагаж мөрдөх хүчинтэй хэвээр байна. |
12 дугаар зүйл |
1. Аль ч оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэн энэхүү Протоколыг хэзээ ч цуцалж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга цуцлах мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дараа цуцлалт хүчин төгөлдөр болно. |
2. Цуцлалт нь түүнийг хүчин төгөлдөр болохоос өмнө 2 дугаар зүйлийн дагуу ирүүлсэн мэдээллийн хувьд энэхүү Протоколын заалтуудыг үргэлжлүүлэн мөрдөхөд саад болохгүй. |
13 дугаар зүйл |
Энэхүү Протоколын 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дагуу хийсэн мэдээллийг үл харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пактын 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан бүх улсад дараахь зүйлийг мэдээлж байна: |
(а) 8 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай; |
(b) 9 дүгээр зүйлийн дагуу энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон огноо түүнчлэн 11 дүгээр зүйлийн дагуу аливаа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон огнооны тухай; |
(c) 12 дугаар зүйлийн дагуу цуцалсан тухай. |
14 дүгээр зүйл |
1. Энэхүү Пактын англи, испани, орос, хятад, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална. |
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаатай хувийг Пактын 48 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ. |
Текст томруулах
A
A
A
ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН НЭМЭЛТ I ПРОТОКОЛ
Ерөнхий Ассаблейн 2200А (XXI) тогтоолоор 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон*. Энэхүү Протоколд оролцогч улс,

Сонсох:
Таны санал хүсэлт