A

A

A

Бүлэг: 1979

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах тухай

Дугаар А/97

2017 оны 4 сарын дүгээр 12-ны өдөр

Улаанбаатар хот

Монгол Улсын хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг 1 дүгээр, нэвтрэх зөвшөөрлийн хуудасны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга /хошууч генерал Ш.Лхачинжав/, хилийн ангийн захирагч нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан 2009 оны А/21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3716 дугаарт бүртгэв.

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУШААЛ

2013 оны 06 дугаарр сарын 26-ны өдөр

Дугаар А/170

Улаанбаатар хот

ЖУРАМ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дахь зүйлийн 17 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хуулийн хэрэгжилтийг хангаж Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны А/97 дугаар тушаалаар баталсан "Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хүчингүйд тооцсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэж, хэрэгжилтийг хангах ажиллахыг Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга (бригадын генерал Д.Мөнгөнжин)-д даалгасугай.

ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛХ.ЛХАГВАСҮРЭН