A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, Агаарын тухай хуулийн 6.1.1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г салбар дундын уялдааг ханган боловсруулж, 2017 оны 4 дүгээр сард багтаан батлан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо"-нд, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ