Бүлэг: 1979
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 52 дугаар зүйлийн 52.3.2 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1."Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга /Д.Сүнжид/, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга /Ц.Ганболд/ нарт тус тус даалгасугай.
ХУРАЛ ДАРГАЛАГЧ Б.МӨНХБАТ