- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- УЛС БОЛОН ГАДААД УЛСЫН ИРГЭНИЙ ХООРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ УЛС БОЛОН ГАДААД УЛСЫН ИРГЭНИЙ ХООРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ
1965 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
![]() |
Хэлэлцэн тохирогч улсууд, |
![]() |
эдийн засгийн хөгжилд нааштай нөлөөлөх олон улсын хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал гэдгийг анхааралдаа авч, |
![]() |
хэлэлцэн тохирогч улс болон хэлэлцэн тохирогч өөр улсын иргэний хооронд хөрөнгө оруулалттай холбогдсон маргаан зарим үед үүсэж болох магадлалтайг харгалзан, |
![]() |
хэдийгээр ийм маргааныг гол төлөв үндэсний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боловч зарим тохиолдолд маргааныг олон улсын эрх зүйн арга хэрэгслийг хэрэглэн шийдвэрлэж болохыг хүлээн зөвшөөрч, |
![]() |
хэлэлцэн тохирогч улс болон хэлэлцэн тохирогч өөр улсын иргэн өөрсдөө хүсвэл маргаанаа олон улсын арга хэрэгсэл болох эвлэрүүлэх ажиллагаа болон арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх боломжийг тэдэнд олгоход онцгой ач холбогдол өгч, |
![]() |
энэхүү арга хэрэгслийг Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банкны ивээл дор бий болгохыг эрмэлзэж, |
![]() |
талууд тэрхүү арга хэрэгслийг ашиглан маргаанаа эвлэрүүлэх ажиллагаагаар болон арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан зөвшөөрсөн явдал нь талуудын зохих үүрэг хүлээсэн хэлцэл мөн болохыг, тухайлбал зуучлагчийн зөвлөмжийг, арбитрын шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээх болсныг хүлээн зөвшөөрч, |
![]() |
энэхүү конвенцийг соёрхон батласан, нэгдэн орсон, батласан үйлдэл нь хэлэлцэн тохирогч аливаа улсын хувьд тодорхой маргаан бүрийг өөрийн нь зөвшөөрөлгүйгээр эвлэрүүлэх ажиллагаагаар болон арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх үүргийг заавал хүлээлгэхгүй гэдгийг тунхаглан, |
![]() |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: |
![]() |
I бүлэг |
![]() |
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ |
![]() |
ОЛОН УЛСЫН ТӨВ |
![]() |
1 ДҮГЭЭР ХЭСЭГ |
![]() |
ҮҮСГЭН БАЙГУУЛАХ БА БҮТЭЦ |
![]() |
1 дүгээр зүйл |
![]() |
1. Үүгээр хөрөнгө оруулалтын талаархи маргааныг зохицуулж шийдвэрлэх Олон улсын төвийг /цаашид “Төв” хэмээх/ байгуулав. |
![]() |
2. Төвийн зорилго нь энэхүү конвенцийн заалтын дагуу хэлэлцэн тохирогч улс болон хэлэлцэн тохирогч өөр улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын талаар үүсэх маргааныг эвлэрүүлэх ажиллагаагаар болон арбитрын шүүхээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд оршино. |
![]() |
2 дугаар зүйл |
![]() |
Төв нь Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк /цаашид Банк хэмээх/-ны төв байранд байрлана. Байрлах газрыг Захиргааны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчилж болно. |
![]() |
3 дугаар зүйл |
![]() |
Төв нь Захиргааны зөвлөл болон Нарийн бичгийн дарга нарын газраас бүрдэнэ. Төв нь зуучлагч, арбитрч нарын нэрсийн жагсаалтын бүртгэлийг хөтөлнө. |
![]() |
2 ДУГААР ХЭСЭГ |
![]() |
ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ |
![]() |
4 дүгээр зүйл |
![]() |
1. Захиргааны зөвлөл нь хэлэлцэн тохирогч улс тус бүрийн нэг төлөөлөгчөөс бүрдэнэ. Төлөөлөгч эзгүй байх эсхүл Захиргааны зөвлөлийн үйл ажиллагааны холбогдох үйлдлийг тэрбээр хийх боломжгүй тохиолдолд түүний орлогч төлөөлөгчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ. |
![]() |
2. Өөрөөр зохицуулж шийдээгүй бол Банкны захирлууд болон орлогч захирлууд албан тушаалынхаа дагуу төлөөлөгч болон түүний орлогчийн чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ. |
![]() |
5 дугаар зүйл |
![]() |
Банкны Ерөнхийлөгч албан тушаалынхаа дагуу Захиргааны зөвлөлийн даргын /цаашид “дарга” гэх/ үүргийг санал өгөх эрхгүйгээр гүйцэтгэнэ. Дарга эзгүй байх эсхүл шаардлагатай албан үйлдлийг гүйцэтгэх боломжгүй эсхүл Банкны Ерөнхийлөгчийн орон тоо сул байх тохиолдолд тухайн үед Банкны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Захиргааны зөвлөлийн даргын чиг үүргийг хэрэгжүүлнэ. |
![]() |
6 дугаар зүйл |
![]() |
1. Энэхүү конвенцийн бусад заалтын дагуу эдлэх бусад эрх, бүрэн эрхэд харшлахгүйгээр Захиргааны зөвлөл: |
![]() |
(a) Төвийн захиргаа болон санхүүгийн дэгийг батлана, |
![]() |
(b) эвлэрүүлэх ажиллагаа болон арбитрын шүүхийн ажиллагааг явуулах дүрмийг батлана, |
![]() |
(c) эвлэрүүлэх ажиллагааны болон арбитрын шүүхийн дэгийг /цаашид “Эвлэрүүлэх ажиллагааны болон Арбитрын шүүхийн дэг” хэмээх/ батлана, |
![]() |
(d) Банкны захиргааны нөөц бололцоо, үйлчилгээг ашиглах талаар Банкнаас авах арга хэмжээг сайшаан батлана, |
![]() |
(e) Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний орлогчийн ажиллах нөхцлийг тодорхойлно, |
![]() |
(f) Төвийн орлого, зарлагын жилийн төсвийг батлана, |
![]() |
(g) Төвийн үйл ажиллагааны жилийн тайланг батлана. |
![]() |
(a), (b), (c) болон (f) дэд хэсэгт холбогдох шийдвэрийг Захиргааны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар батлана. |
![]() |
2. Захиргааны зөвлөл шаардлагатай гэж үзвэл хороодыг томилон байгуулж болно. |
![]() |
3. Захиргааны зөвлөл энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн бусад бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлж болно. |
![]() |
7 дугаар зүйл |
![]() |
1. Захиргааны зөвлөл жил бүр хурал хийх бөгөөд бусад хурлыг Захиргааны зөвлөлийн шийдвэрээр эсхүл Захиргааны зөвлөлийн даргын зарласнаар хуралдуулна. Түүнчлэн Захиргааны зөвлөлийн 5-аас доошгүй гишүүний шаардлагын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга хурлыг зарлан хуралдуулна. |
![]() |
2. Захиргааны зөвлөлийн гишүүн бүр нэг санал өгөх эрхтэй бөгөөд энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол Захиргааны зөвлөл асуудлыг гишүүдийн өгсөн саналын энгийн олонхоор шийдвэрлэнэ. |
![]() |
3. Захиргааны зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. |
![]() |
4. Захиргааны зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахгүйгээр зөвлөлийн гишүүдийн саналыг хураах журмыг Захиргааны зөвлөл гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар тогтоож болно. Гишүүдийн олонхи тэрхүү журмын дагуу тогтоосон хугацаанд саналаа өгсөн тохиолдолд дээрх санал хураалт хүчинтэйд тооцогдоно. |
![]() |
8 дугаар зүйл |
![]() |
Захиргааны зөвлөлийн гишүүд болон дарга үүргээ гүйцэтгэсний төлөө Төвөөс ямар нэгэн шан харамж авахгүй. |
![]() |
3 ДУГААР ХЭСЭГ |
![]() |
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР |
![]() |
9 дүгээр зүйл |
![]() |
Нарийн бичгийн дарга нарын газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний нэг буюу хэд хэдэн орлогч болон ажилтнуудаас бүрдэнэ. |
![]() |
10 дугаар зүйл |
![]() |
1. Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг даргын нэр дэвшүүлснээр Захиргааны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно. Сонгох хугацаа 6 жилээс үл хэтрэх бөгөөд улиран сонгогдох эрхтэй. Захиргааны Зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр дарга дээрх албан тушаал тус бүрт нэг буюу түүнээс дээш хүний нэрийг дэвшүүлнэ. |
![]() |
2. Ерөнхий нарийн бичгийн даргын болон түүний орлогчийн албан тушаал нь улс төрийн аливаа үйл ажиллагаа эрхлэн явуулахтай харшлана. Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Захиргааны зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ямарваа өөр ажил эрхэлж, албан тушаал хашиж үл болно. |
![]() |
3. Ерөнхий нарийн бичгийн даргын эзгүйд эсхүл тэрбээр албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, мөн Ерөнхий нарийн бичгийн даргын орон тоо сул байх тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэнэ. Нэгээс олон Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч байх тохиолдолд Захиргааны зөвлөл Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх эрэмбэ дарааллыг урьдчилан тогтооно. |
![]() |
11 дүгээр зүйл |
![]() |
Ерөнхий нарийн бичгийн дарга нь Төвийн хууль ёсны төлөөлөгч, гол албан тушаалтан байх бөгөөд энэхүү конвенцийн заалт болон Захиргааны зөвлөлөөс батласан дүрмийн дагуу Төвийн захиргааны ажил, түүний дотор ажилтнуудыг томилох асуудлыг хариуцна. Тэрбээр бүртгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү конвенцийн дагуу гаргасан арбитрын шүүхийн шийдвэрийг албан ёсоор нотолж, тэдгээрийн хуулбарын үнэн зөвийг гэрчилнэ. |
![]() |
4 ДҮГЭЭР ХЭСЭГ |
![]() |
НЭРСИЙН ЖАГСААЛТ |
![]() |
12 дугаар зүйл |
![]() |
Зуучлагчдын болон арбитрчдын тус тусын нэрсийн жагсаалтанд мэргэшлийн зохих шаардлагыг хангасан, Конвенцид заасны дагуу томилогдсон, уг албыг хаших эрмэлзэлтэй хүмүүсийг оруулна. |
![]() |
13 дугаар зүйл |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч аливаа улс нэрсийн жагсаалт тус бүрт дөрвөн хүнийг томилох бөгөөд тэдгээр нь тухайн улсын харьяат эсхүл өөр улсын иргэн байж болно. |
![]() |
2. Дарга нэрсийн жагсаалт тус бүрт оруулахаар арван хүнийг томилж болно. Эдгээр томилогдсон хүмүүс тус бүр өөр өөр улсын иргэний харьяалалтай байна. |
![]() |
14 дүгээр зүйл |
![]() |
1. Нэрсийн жагсаалтад орсон хүн нь ёс суртахууны эрхэм чанарыг дээдэлдэг, эрх зүй, худалдаа, эдийн засаг буюу санхүүгийн салбарын талаар хангалттай мэдлэгтэй, бие даасан шийдвэр гаргах чадвартай хүн байна. Ялангуяа, эрх зүйн өргөн мэдлэг нь Арбитрын нэрсийн жагсаалтад орох хүний хувьд нэн чухал байна. |
![]() |
2. Дарга нэрсийн жагсаалтад оруулахаар хүн томилохдоо дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцоо болон эдийн засгийн үйл ажиллагааны гол хэлбэрийн төлөөллийг харгалзан үзнэ. |
![]() |
15 дугаар зүйл |
![]() |
1. Нэрсийн жагсаалтад орсон гишүүд улиран сонгогдох эрхтэйгээр зургаан жил ажиллана. |
![]() |
2. Нэрсийн жагсаалтад орсон гишүүн нас барсан буюу огцорсон тохиолдолд түүнийг томилсон байгууллага, албан тушаалтан тухайн гишүүний ажиллах хугацаа дуустал өөр хүнийг томилох эрхтэй байна. |
![]() |
3. Нэрсийн жагсаалтад орсон гишүүд тэдгээрийг солих дараагийн гишүүн томилогдтол ажил үүргээ гүйцэтгэнэ. |
![]() |
16 дугаар зүйл |
![]() |
1. Нэг хүн нэрсийн хоёр жагсаалтад нэгэн зэрэг орж, ажиллаж болно. |
![]() |
2. Хэрэв нэг хүнийг нэрсийн жагсаалтад нэгээс дээш хэлэлцэн тохирогч улс оруулсан, эсхүл нэг буюу хэд хэдэн хэлэлцэн тохирогч улс болон дарга томилсон бол түүнийг хамгийн түрүүнд томилсон эрх бүхий субьект томилсноор эсхүл томилсон улсуудын дунд түүнийг харьяалах улс нь байх тохиолдолд гишүүнийг тус улсаас томилогдсноор тус тус тооцно. |
![]() |
3. Бүх томилолтыг Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд тэрбээр тухайн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн томилолт хүчин төгөлдөр болно. |
![]() |
5 ДУГААР ХЭСЭГ |
![]() |
ТӨВИЙН САНХҮҮЖИЛТ |
![]() |
17 дугаар зүйл |
![]() |
Байр, төхөөрөмж ашигласны төлбөр хийх зэргээр Төв орлогоосоо хэтэрсэн зардал гаргах тохиолдолд энэхүү илүүдэл зардлыг Банкны гишүүн хэлэлцэн тохирогч улсууд Банкны үндсэн хөрөнгөд оруулсан хувьтай тэнцүүлсэн харьцаагаар санхүүжүүлнэ. Банкны гишүүн бус хэлэлцэн тохирогч улсууд Захиргааны зөвлөлөөс гаргасан журмын дагуу төлбөрийг хийнэ. |
![]() |
6 ДУГААР ХЭСЭГ |
![]() |
ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ДАРХАН ЭРХ, ЭРХ ЯМБА |
![]() |
18 дугаар зүйл |
![]() |
Төв нь олон улсын эрх зүйн бүрэн чадвартай байна. Төвийн эрх зүйн чадварт дараахь эрх багтана: |
![]() |
(a) гэрээ байгуулах; |
![]() |
(b) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө олж авах, эзэмших; |
![]() |
(c) эрх зүйн хянан шийтгэх ажиллагааны журам тогтоох. |
![]() |
19 дүгээр зүйл |
![]() |
Төв чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хэлэлцэн тохирогч улсуудын нутаг дэвсгэрт Конвенцийн энэ хэсэгт дурдсан дархан эрх, эрх ямбыг эдэлнэ. |
![]() |
20 дугаар зүйл |
![]() |
Төв өөрөө дархан эрхээсээ татгалзахгүй бол Төв, түүний өмч хөрөнгө эрх зүйн аливаа үйл ажиллагаанд бүх төрлийн дархан эрх эдэлнэ. |
![]() |
21 дүгээр зүйл |
![]() |
Дарга, Захиргааны зөвлөлийн гишүүд, зуучлагч, арбитрч, 52 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу байгуулагдсан хорооны гишүүд, нарийн бичгийн дарга нарын газрын албан тушаалтан болон ажилтнууд: |
![]() |
(a) албан үүргээ гүйцэтгэх явцад хийсэн аливаа үйлдлийнхээ төлөө хэрэв Төв дархан эрхээс татгалгалзаагүй бол шүүн таслах ажиллагаанд хариуцлага хүлээхгүй байх бүх төрлийн дархан эрх эдэлнэ, |
![]() |
(b) тухайн улсын харьяат биш байх тохиолдолд тэдгээрийг хэлэлцэн тохирогч улс нутагтаа нэвтрүүлэх хязгаарлалт, гадаадын иргэний бүртгүүлэх шаардлага, тухайн улсын иргэний элдэв үүрэг, мөнгө солих болон нутаг дотор зорчих хязгаарлалтаас чөлөөлж хэлэлцэн тохирогч нөгөө улсын адилтгах зиндааны төлөөлөгч, албан тушаалтан, ажилтанд үзүүлдэг дархан эрхийг эдлүүлнэ. |
![]() |
22 дугаар зүйл |
![]() |
21 дүгээр зүйлийн заалтууд энэхүү конвенцийн дагуу маргаан шийдвэрлэхэд оролцогч тал, төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч болон шинжээчид нэгэн адил үйлчлэх боловч (b) дэд хэсэг нь гагцхүү шүүхийн үйл ажиллагаа болох газарт тэднийг очих, буцах, тэнд байхтай нь холбогдсон тохиолдолд үйлчилнэ. |
![]() |
23 дугаар зүйл |
![]() |
1. Төвийн архив хаана байхаас үл хамааран халдашгүй байна. |
![]() |
2. Албаны харилцаа холбооны хувьд Төв нь хэлэлцэн тохирогч улсад олон улсын бусад байгууллагуудад үзүүлдэг нөхцлөөс дутахааргүй тааламжтай нөхцлөөр хангагдана. |
![]() |
24 дүгээр зүйл |
![]() |
1. Төв болон түүний мөнгөн болон бусад эд хөрөнгө, орлого, түүний энэхүү конвенцоор олгогдсон эрхийн дагуу хийх гүйлгээ болон санхүүгийн үйлдэл нь бүх төрлийн татвар, гаалийн хураамжаас чөлөөлөгдөнө. Төв аливаа татвар, гаалийн хураамж төлөх, бүрдүүлэх үүргээс мөн чөлөөлөгдөнө. |
![]() |
2. Төв байрлаж буй орны харьяат биш байх тохиолдолд дарга буюу Захиргааны зөвлөлийн гишүүдийн зардлын нөхөн олговор, Төвөөс нарийн бичгийн дарга нарын газрын албан тушаалтан, ажилтнуудад олгож буй цалин, зардлын нөхөн олговор болон бусад мөнгөн шан харамжаас татвар, суутгал авахгүй. |
![]() |
3. Татвар, суутгал хурааж авах хууль зүйн үндэслэл нь зөвхөн Төвийн байршил, эсхүл хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан газар, эсхүл төлбөр буюу нөхөн олговор төлсөн газартай холбоотой үүсч буй тохиолдолд энэхүү конвенцийн дагуух ажиллагаанд оролцсон зуучлагч, арбитрч, Конвенцийн 52 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу байгуулагдсан Хорооны гишүүдэд олгосон төлбөр, зардлын нөхөн олговор нь аливаа татвараас чөлөөлөгдөнө. |
![]() |
II бүлэг |
![]() |
ТӨВИЙН ЭРХ МЭДЭЛ |
![]() |
25 дугаар зүйл |
![]() |
1. Төвийн маргаан таслах эрх мэдэлд хэлэлцэн тохирогч улс /эсхүл тухайн улсаас Төвд мэдэгдсэн салбар байгууллага буюу агентлаг нь/, хэлэлцэн тохирогч өөр улсын харьяатын хооронд хөрөнгө оруулалтын харилцаанаас шууд үүссэн эрх зүйн аливаа маргаан харьяалагдахын сацуу хоёр тал маргааныг Төвд шилжүүлэхийг зөвшөөрч буйгаа бичгээр мэдэгдсэн байна. Талууд ийнхүү зөвшөөрөл өгсөн бол аль нэг тал дангаараа зөвшөөрлөө цуцалж үл болно. |
![]() |
2. “Хэлэлцэн тохирогч өөр улсын иргэн” гэж: |
![]() |
(a) эвлэрүүлэх ажиллагаа буюу арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэх талаар маргаанд оролцогч талууд тохиролцсон өдөр эсхүл уг хүсэлтийг 28 дугаар зүйлийн (3) дахь хэсэг, 36 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу бүртгэсэн тухайн өдөр гэхэд маргаанд оролцогч улсаас өөр хэлэлцэн тохирогч улсын харьяат хувь хүнийг хэлнэ. Чингэхдээ маргаанд оролцогч улсын харьяатаар өмнө нь байсан хүнийг үүнд тооцохгүй, мөн |
![]() |
(b) маргаанд оролцогч талууд эвлэрүүлэх ажиллагаа буюу арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр тохиролцсон өдөр хүртэл маргаанд оролцогч улсаас хэлэлцэн тохирогч өөр улсын харьяалалд байсан хуулийн этгээдийг ойлгоно. Маргааны тал болж буй хэлэлцэн тохирогч улсын харьяалалтай хуулийн этгээдийг гадаадын хяналтад байсныг нь харгалзан талууд энэхүү конвенцийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хэлэлцэн тохирогч өөр улсын хуулийн этгээд гэж тооцохоор тохирсон бол түүнийг мөн хэлнэ. |
![]() |
3. Хэлэлцэн тохирогч аль нэг улсын салбар байгууллага буюу агентлагийн зөвшөөрлийг тухайн улс нотолж батлах шаардлагатай. Тийм баталгаа шаардлагагүй гэж тухайн улс Төвд нотлон мэдэгдэж болно. |
![]() |
4. Хэлэлцэн тохирогч аливаа улс энэхүү конвенцийг соёрхон батлах, нэгдэн орох буюу батлах үедээ эсхүл дараа нь Төвийн бүрэн эрхэд хамааруулах эсхүл үл хамааруулах маргааны төрлүүдийн талаар Төвд мэдэгдэл хийх эрхтэй. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ мэдэгдлийн талаар хэлэлцэн тохирогч бүх улсад мэдээлнэ. Энэ мэдэгдлийг 1 дэх хэсэгт дурдсан зөвшөөрөл гэж үзэхгүй. |
![]() |
26 дугаар зүйл |
![]() |
Талууд энэхүү конвенцийн дагуу арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр зөвшөөрч, Төвд шилжүүлсэн нь хэрэв өөрөөр заагаагүй бол, заавал мөрдөгдөж, маргааныг таслах бусад хэрэгслийг ашиглахаас татгалзсан гэж үзнэ. Хэлэлцэн тохирогч улс энэхүү конвенцийн дагуу арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэх зөвшөөрлийг өгөхөөс өмнө өөрийн дотоодын захиргааны хийгээд шүүхийн маргаан таслах бүх үе шатыг барагдуулсан байх болзол тавих эрхтэй. |
![]() |
27 дугаар зүйл |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч улс өөрийн иргэн болон хэлэлцэн тохирогч өөр улсын хооронд үүссэн, энэхүү конвенцийн дагуу арбитрын журмаар шийдвэрлүүхээр тохирсон маргааны тухайд дипломат хамгаалалт үзүүлэх болон олон улсын эрх зүйн шинжтэй нэхэмжлэл гаргах зэрэг үйлдэл хийхгүй. Энэ нь маргааны нөгөө тал болох хэлэлцэн тохирогч улс маргаантай холбогдон гарсан шийдвэрийг биелүүлэхээс болон тодорхой үйлдэл хийхээс татгалзсан тохиолдолд үл хамаарна. |
![]() |
2. Энэ зүйлийн (1) дэх хэсэгт заасан дипломат хамгаалалтанд зөвхөн маргааныг шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх зорилготойгоор албан бус дипломат яриа хэлэлцээ явуулахыг оруулан тооцохгүй. |
![]() |
III бүлэг |