- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
1.2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж
1.Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1.3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.
2.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.
3.Дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ.
1.4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
1.1."зөрчил шалган шийдвэрлэх" гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;
1.2."зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;
1.3."зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан" гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг;
1.4."оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;
1.5."хувийн баримт бичиг" гэж Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, албаны болон жолоодох эрхийн үнэмлэх, гадаадын иргэний паспорт, эсхүл тэдгээртэй адилтгах баримт бичгийг.
2.Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно.
1.5 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэл, бичиг
1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.
2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.
3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.6 дугаар зүйл.Хугацаа тоолох
1.Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.
2.Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй.
3.Хугацааг цагаар тоолоход уг хугацаа нь сүүлийн цаг, минутад дуусна.
4.Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.
5.Хугацааг ажлын өдрөөр тоолоход уг хугацаа нь тухайн ажлын өдрийн сүүлийн цаг, минутад дуусна.
6.Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна.
7.Хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.
8.Гомдол, бусад баримт бичгийг хугацаа дуусахын өмнө шууданд өгсөн, саатуулагдсан хүн тухайн байгууллагын, эсхүл саатуулах байрны захиргаанд өгсөн бол хугацаа хэтэрсэнд тооцохгүй.
1.7 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлал
/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх, түүнийг хамгаалах арга хэмжээ авна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан нь хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулж авна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.8 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал
1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.
2.Энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно.
3.Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ.
4.Зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, зөрчлийн хэргийг тухайн орон нутагт шалгахад нөлөөлөл үзүүлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэд хэдэн аймаг, сум, дүүрэгт хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг прокурор тогтооно.
5.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг Улсын ерөнхий прокурор тогтооно.
6.Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:
6.1.консулын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.24 дүгээр зүйлд заасан зөрчил;
6.2.хилийн төлөөлөгч, орлогч, туслагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 2.8 дахь заалт, 7.3 дугаар зүйл, 14.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.15, 15.16 дугаар зүйлд заасан зөрчил;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.4.аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.17, 15.28 дугаар зүйлд заасан зөрчил;
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.5.тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 5.10 дугаар зүйл, 11.29 дүгээр зүйлийн 10, 11, 21 дэх хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйл, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.14 дүгээр зүйл, 15.21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 35, 36 дахь хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.6.олон нийтийн цагдаа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь заалт, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 44, 46, 47, 50, 53 дахь хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.8.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.5, 5.6, 5.7 дугаар зүйл, 5.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 5.9 дүгээр зүйл, 5.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 5.12 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь, 5.16, 5.18, 5.19 дүгээр зүйл, 5.20 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 2, 5, 9, 10, 11, 16 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 6.22, 6.24 дүгээр зүйл, 6.27 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 6.29 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 6.31 дүгээр зүйл, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 7.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 6, 10, 11 дэх хэсэг, 8.8, 8.9 дүгээр зүйл, 10.4, 10.8, 10.26, 10.28 дугаар зүйл, 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 13.5, 14.4, 14.5 дугаар зүйл, 14.6 дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар зүйл, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйл, 15.22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.33 дугаар, 15.34 дүгээр зүйл, 15.36 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 6, 9, 11, 12, 13, 15, 17, 20 дахь хэсэг, 18.3, 18.5, 18.6, 18.7 дахь заалт, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “15.34 дүгээр” гэсний дараа “зүйл, 15.36 дугаар зүйл” гэж нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.9.ахлах шийдвэр гүйцэтгэгч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.27 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.14 дэх заалтад заасан зөрчил;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.10.мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 2.1, 2.2 дахь заалт, 3, 4, 5, 6 дахь хэсэг, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 5.15, 6.1, 6.2 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3, 2.4, 2.5 дахь заалт, 3, 4 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 1.2, 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9 дэх заалт, 3 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15, 16 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дахь хэсэг, 9.1, 9.2, 9.4 дэх заалт, 6.8, 6.9 дүгээр зүйл, 6.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэг, 6.11, 6.12 дугаар зүйл, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 7 дахь хэсэг, 6.15 дугаар зүйл, 6.16 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.17 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.19 дүгээр зүйл, 6.20 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 6.24 дүгээр зүйл, 6.25 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.28 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 7.1, 7.2, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2, 2.3, 2.4, 2.5, 3.1, 3.3 дахь заалт, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 8.1, 8.2, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.5, 9.6 дугаар зүйл, 9.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэг, 9.9 дүгээр зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг, 9.11, 9.12, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.22, 10.24, 10.25, 10.27, 10.29, 10.30, 11.2 дугаар зүйл, 11.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10, 12.11, 12.12, 13.1, 13.2 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7 дахь хэсэг, 13.5, 13.7, 13.9, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.11, 14.13 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17, 20 дахь хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.11.гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7, 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, 5.12 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 4 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 27, 28 дахь хэсэг, 6.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 1.1, 2.8 дахь заалт, 6.5 дугаар зүйлийн 10, 12, 13, 15 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.2 дахь заалт, 6.7 дугаар зүйлийн 9.3 дахь заалт, 6.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсэг, 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 6.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.17 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.23 дугаар зүйл, 6.25 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйл, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.13 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, 7.14 дүгээр зүйлийн 2.1, 3.2 дахь заалт, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, 10.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 10.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11.21, 11.22 дугаар зүйл, 11.24 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6 дахь заалт, 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэг, 13.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 13.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.2 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;
/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.12.татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.13.гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
6.14.оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 6.18 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг, 8.3, 8.4, 8.5 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, 10.1 дүгээр зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь заалт, 10.18 дугаар зүйл, 11.3 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 11.5 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, 11.10 дугаар зүйлийн 2.1, 5.4, 12.4 дэх заалт, 11.12 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, 11.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.15.нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.16.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.17.гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл, 7.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
6.18.Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 10.11, 11.5, 11.6, 11.8, 11.9, 11.10, 11.11, 11.13, 11.14, 11.15, 11.16, 11.23, 11.26 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь хэсэг, 11.30, 11.33, 11.34, 11.35, 13.3, 13.6, 13.8 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.19.Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 11.3, 11.4, 11.8 дугаар зүйл, 11.12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 11.17 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 2, 3 ,4, 5, 6, 7 дахь хэсэг, 11.29, 11.30, 11.31, 11.32, 11.35 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 26 дахь хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.20.улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2, 6, 7 дахь хэсэг, 10.9, 10.10, 10.20 дугаар зүйл, 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйл, 15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.21.архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.26 дугаар зүйлд заасан зөрчил;
6.22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйл, 11.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 11.13 дугаар зүйл, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.23.статистикийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.21, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.19, 15.25 дугаар зүйлд заасан зөрчил;
6.24.иргэний нисэхийн хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 14.9 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад "нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч" гэснийг "иргэний нисэхийн хяналтын байцаагч" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
6.25.төмөр замын тээврийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
6.26.хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.27.улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 7, 8, 10, 11 дэх хэсэг, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.17 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.28.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-12 дахь хэсэгт заасан зөрчил.
/Энэ заалтыг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.29.хорих ангийн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.27 дугаар зүйлийн 3.11, 3.12, 3.13 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.30.Авлигатай тэмцэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.30 дугаар зүйлд заасан зөрчил.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.31.санхүүгийн мэдээллийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 11.29, 15.2 дугаар зүйлд заасан зөрчил.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.32.Шүүхийн сахилгын хорооны гишүүн Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил.
6.33.Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.14 дүгээр зүйлд заасан зөрчил.
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.34.авто замын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.4, 14.5 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.35.автотээврийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.36.аялал жуулчлалын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.37.байгаль орчны хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 2.1, 2.2 дахь заалт, 3, 4, 5, 6 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7 дахь заалт, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 дахь хэсэг, 6.24 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1, 7.2, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9 дүгээр зүйл, 7.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дахь хэсэг, 7.13 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 16.1, 16.3, 16.4, 16.8, 16.10 дахь заалт, 7.15 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 5.2, 5.3 дахь заалт, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.38.барилгын техникийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалт, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.7 дахь заалт, 6.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.13 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.1, 12.4, 12.5, 12.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.39.боловсролын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.19, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.9 дүгээр зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг, 9.11, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.40.газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 8.1, 8.2, 10.14, 10.25, 10.27. 10.29, 11.2, 12.2, 12.3, 12.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.41.газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.13 дугаар зүйлийн 3, 7, 8 дахь хэсэг, 16.5 дахь заалт, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2, 2.3, 2.4, 2.5, 3.1, 3.3 дахь заалт, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.42.геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйл, 5.15 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх заалт, 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.10 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.1 дэх заалт, 8 дахь хэсэг, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 9.7 дугаар зүйлийн 10.2 дахь заалт, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.43.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 13.11 дүгээр зүйлд заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.44.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 6.15, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.19 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.25, 10.27, 10.29, 11.2, 13.5, 13.9 дүгээр зүйл, 13.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.45.нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.46.соёлын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.5, 9.6 дугаар зүйл, 9.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэг, 9.12, 9.13, 9.14, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.47.соёлын өвийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.7, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.48.ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 6.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.15 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 7, 10 дахь хэсэг, 7.8, 10.25, 10.27, 10.29, 11.2, 13.1, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
6.49.усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.11 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.50.харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.22, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.1, 14.2, 14.3, 14.13 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 14, 37, 38, 39 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.51.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.2, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.52.хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 10.12, 10.13, 10.14 дүгээр зүйл, 10.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10.16, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.53.хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.15, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.54.хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.3 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх заалт, 3 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 14, 15, 16 дахь хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 7 дахь хэсэг, 6.15 дугаар зүйл, 6.16 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 6.25 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.14, 10.25, 10.27, 10.29. 11.2, 11.25, 13.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.55.хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.24, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.56.цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.11 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.57.эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1.2, 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9 дэх заалт, 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.58.эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дахь хэсэг, 9.1, 9.2, 9.4 дэх заалт, 6.8, 6.9 дүгээр зүйл, 6.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэг, 6.11, 6.19 дүгээр зүйл, 6.28 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.59.эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6 дахь заалт, 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг, 6.29 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6 дахь заалт, 8, 9, 10, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 23, 26 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11 дэх хэсэг, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3, 2.4, 2.5 дахь заалт, 3, 4 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.7, 2.9 дэх заалт, 6.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 16 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 9.1, 9.2, 9.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6.12 дугаар зүйл, 6.14 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 7 дахь хэсэг, 6.15 дугаар зүйл, 6.17 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 7.15 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь заалт, 3 дахь хэсэг, 5.1 дэх заалт, 6, 8 дахь хэсэг, 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 11.25 дугаар зүйл, 12.1 дүгээр зүйлийн 1.5, 1.9, 6.1, 7.2 дахь заалт, 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.60.эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.19, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.61.эрчим хүчний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалт, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 12.1 дүгээр зүйлийн 1.5, 7.2 дахь заалт, 12.8, 12.9, 12.10, 12.12 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.62.дотоодын цэргийн эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1, 5.2, 6.3, 15.2, 15.35 дугаар зүйлд заасан зөрчил.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.63.Сонгуулийн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан зөрчил.
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.64.мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсэг, 10.25, 10.29 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 13.11 дүгээр зүйлд заасан зөрчил.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.65.таримал ургамлын үр, сортын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 10.27, 13.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл, 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12, 15.33 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.Иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх, Шүүхийн сахилгын хороогоор өргөдөл, мэдээлэл, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Шүүхийн сахилгын хорооны гишүүн шийтгэл оногдуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлд заасан зөрчлийг дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод үйлдсэн бол дотоодын цэргийн алба хаагч энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.Эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тус тусын хуулиар тогтооно.
11.Энэ хуульд заасан эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны журмаар харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.9 дүгээр зүйл.Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол
1.Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй:
1.1.зөрчлийн шинжгүй;
1.2.Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;
1.3.тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон;
1.4.зөрчил үйлдсэн хүн нас барсан;
1.5.тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол.
1.6.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад зөрчил үйлдсэн этгээд нь арван зургаан насанд хүрээгүй бол;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.7.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн этгээд нь арван дөрвөн насанд хүрээгүй бол.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.10 дугаар зүйл.Хэтэрсэн хугацааг сэргээх
1.Оролцогч хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргавал зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан хэтэрсэн хугацааг сэргээх шийдвэр гаргаж болно.
2.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан оролцогчийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх асуудлыг шийдвэрлэх хүртэл тухайн хугацаанаас хамааралтай гарсан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.
3.Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорт гомдол гаргаж болно.
4.Энэ зүйлд заасан хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх харилцааг энэ хуулийн 1.13 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
5.Хэтэрсэн хугацааг сэргээх, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг татгалзсан прокурорын шийдвэрт тухайн нэгжийн дээд шатны прокурорт нэг удаа гомдол гаргаж болно.
6.Энэ зүйлд заасан хэтэрсэн хугацааг сэргээх нь энэ хуулийн 6.8 дугаар зүйлд заасан хугацаанд хамаарахгүй.
1.11 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал
1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд дараахь зардал хамаарна:
1.1.хохирогч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал;
1.2.эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, устгахад гарах зардал;
1.3.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал;
1.4.хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал.
2.Шинжээч, орчуулагч, хэлмэрчид урамшуулал олгож болно.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааны зардлыг тооцох журмыг Засгийн газар батална.
4.Албан үүргийн дагуу оролцсон шинжээч, мэргэжилтэн, хэлмэрч, орчуулагчид энэ зүйлд заасан урамшуулал олгохгүй.
5.Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг тогтоовол түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.
6.Хэд хэдэн холбогдогч зөрчил үйлдсэн нь тогтоогдвол энэ зүйлд заасан зардлын хэмжээг холбогдогч нэг бүрийн үйлдсэн зөрчил, хохирлын хэр хэмжээг харгалзан эрх бүхий албан тушаалтан, шүүх хуваарилж тогтооно.
7.Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлээс чөлөөлөгдсөн холбогдогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулна.
8.Энэ хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл холбогдогч төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлнө.
1.12 дугаар зүйл.Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах
1.Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана:
2.1.энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор;
2.2.энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан оролцогчид биечлэн танилцуулах, эсхүл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.
4.Оролцогч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
5.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
6.Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.
7.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.
8.Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
8.1.шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох;
8.2.шийдвэр, үйл ажиллагааг өөрчлөх;
8.3.гомдлыг хүлээн авахаас татгалзах.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.Прокурор энэ зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасан шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.13 дугаар зүйл.Хүсэлт гаргах
1.Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Хүсэлтийг амаар, эсхүл бичгээр гаргаж болох бөгөөд хүсэлтийг амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан болон хүсэлт гаргагч гарын үсэг зурна.
3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
3.1.хүсэлтийг бүрэн хангах;
3.2.хүсэлтийг хэсэгчлэн хангах;
3.3.хүсэлтийг хангахаас татгалзах.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн хүсэлтэд заасан асуудлаар оролцогч энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан нь тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан шийдвэрт гомдол гаргах, түүнийг энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
1.14 дүгээр зүйл.Саатуулагдсан хүний гомдол, хүсэлтийг шилжүүлэх
1.Энэ хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу саатуулагдсан хүн энэ хуульд заасан гомдол, хүсэлт гаргасан бол тухайн байгууллага, эсхүл саатуулах байрны захиргаа, гомдол, хүсэлтийг 24 цагийн дотор хаягаар нь хүргүүлнэ.
2.Энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг зөрчиж үндэслэлгүй саатуулсан тухай гомдлыг прокурорт, мөн зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчиж үндэслэлгүй саатуулсан тухай гомдлыг шүүхэд гаргана.
3.Прокурор, шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.15 дугаар зүйл.Хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэгт хавсаргах
1.Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг зөрчлийн хэрэгт хавсаргана.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
2.1 дүгээр зүйл.Зөрчил хянан шийдвэрлэх шүүх
1.Эрүүгийн хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26, 6.29, 6.30 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр анхан шатны журмаар, оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны журмаар зөрчил хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31, 6.33, 6.34, 6.35, 6.36, 6.37, 6.38, 6.39, 6.40, 6.41, 6.42, 6.43, 6.44, 6.45, 6.46, 6.47, 6.48, 6.49, 6.50, 6.51, 6.52, 6.53, 6.54, 6.55, 6.56, 6.57, 6.58, 6.59, 6.60, 6.61 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн 3 дахь хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийн 3 дахь хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хассан./
3.Хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэргийн баримт бичиг, материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.Өмгөөлөгч тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр хүргүүлнэ. Техникийн шалтгаанаар ийнхүү хүргүүлэх боломжгүй тохиолдолд цаасан баримт бичгээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд техникийн боломжгүй байсан шалтгаанаа нотолж цахим баримт бичгээр нөхөн ирүүлж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.2 дугаар зүйл.Прокурор
1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.1.зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;
1.2.зөрчлийг өөрөө илрүүлсэн, мэдээлэл хүлээн авсан бол харьяаллын дагуу шилжүүлэх;
1.3.энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг тогтоох;
1.4.оролцогчийн гаргасан гомдол, хуульд заасан бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.5.хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах;
1.6.эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;
1.7.прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх;
1.8.энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны зөвшөөрөл олгох, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянаж, хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх;
1.9.зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх;
1.10.зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх;
1.11.эрх бүхий албан тушаалтны эрх хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан саналыг шийдвэрлэх;
1.12.энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрх хязгаарлах арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг хянаж, үндэслэлгүй арга хэмжээ авсан бол цуцлах, саатуулагдсан хүнийг суллах;
1.13.зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол зөрчлийг тухайн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахыг зогсоох талаар дээд шатны албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;
1.14.зөрчлийн хэрэг бүртгэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах, газар дээр нь танилцах, иргэн, албан тушаалтнаас тайлбар авах;
1.15.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх;
1.16.зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;
1.17.хуульд заасан бусад.
2.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авсан тухайн нэгжийн дээд шатны прокурор ажлын 5 өдрийн дотор хянан, гомдолд дурдсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд энэ хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан журмыг баримтална.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Оролцогч дараахь үндэслэлээр прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргаж болно:
5.1.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бол;
5.2.тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол.
6.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр прокурор томилно.
7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргахгүй.
2.3 дугаар зүйл.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан
1.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.1.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангах;
1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;
1.3.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах;
1.4.шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх;
1.5.зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хүртэл хоногоор сунгах;
1.6.зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх;
1.7.шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
2.Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг прокурорт гаргаж болно.
3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр албан тушаалтныг томилно.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.
5.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинж илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.
2.4 дүгээр зүйл.Эрх бүхий албан тушаалтан
1.Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.1.хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх;
1.2.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх;
1.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх;
1.4.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах;
1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;
1.6.шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх;
1.7.прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах;
1.8.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх;
1.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авах;
1.10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах;
1.11.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх;
1.12.зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах;
1.13.шүүхээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;
1.14.хуульд заасан бусад.
2.Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрх бүхий албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргаж болно.
3.Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, зөрчлийн хэргийг шалгуулахаар өөр эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэрт гомдол гаргахгүй.
5.Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.
6.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ
3.1 дүгээр зүйл.Холбогдогч
1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.
2.Холбогдогч дараахь эрхтэй:
2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;
2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;
2.3.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
2.4.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;
2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;
2.6.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
2.7.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;
2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;
2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах;
2.10.хуульд заасан бусад.
3.Холбогдогч дараахь үүрэгтэй:
3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;
3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
3.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;
3.4.оролцогчид нөлөөлөхгүй байх.
4.Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
3.2 дугаар зүйл.Хохирогч
1.Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.
2.Хохирогч дараахь эрхтэй:
2.1.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;
2.2.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
2.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох;
2.4.эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
2.5.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;
2.6.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;
2.7.зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;
2.8.зөрчлийн хэрэгтэй танилцах;
2.9.хуульд заасан бусад.
3.Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.
4.Хохирогч дараахь үүрэгтэй:
4.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;
4.2.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;
4.3.зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх.
3.3 дугаар зүйл.Өмгөөлөгч
1.Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно.
2.Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно.
3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.
4.Өмгөөлөгч дараахь эрхтэй:
4.1.холбогдогчтой ганцаарчлан уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих, тэмдэглэлд тусгуулах;
/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.2.хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах;
4.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;
4.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гаргаж өгөх, түүнийг зөрчлийн хэрэгт бэхжүүлж тусгуулах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох;
4.5.өмгөөлж байгаа хохирогч, холбогдогчийн, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа зөрчил шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах;
4.6.өөрийн оролцсон зөрчил шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах;
4.7.өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах;
4.8.эрх бүхий албан тушаалтан, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах;
4.9.зөрчлийн хэрэгтэй танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.10.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;
4.11.хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;
4.12.энэ хуульд заасан бусад.
5.Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсон тухай шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.
6.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээс татгалзаж болохгүй.
3.4 дүгээр зүйл.Орчуулагч, хэлмэрч
1.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас харилцаж чадахгүй оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй.
2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр оролцуулж болно.
3.Орчуулагч, хэлмэрч дараахь эрхтэй:
3.1.өөрийн оролцсон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;
3.2.орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол оролцохоос татгалзах.
4.Орчуулагч, хэлмэрч дараахь үүрэгтэй:
4.1.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн дуудсан цагт ирж орчуулах, хэлмэрчлэх;
4.2.үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх;
4.3.үнэн зөв орчуулсан, хэлмэрчилснээ баталж баримт бичиг, эсхүл өөрийн оролцоотой явагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурах;
4.4.хэлмэрчлэх, орчуулах явцад мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл, зөрчлийн хэргийн талаархи мэдээллийг задруулахгүй байх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.5.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх.
5.Энэ хуульд заасан журам нь сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүний дохио, зангаа, тусгай тэмдэгтийг хэлмэрчлэхэд нэгэн адил хамаарна.
6.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулах, эсхүл энэ хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд хэлмэрч, орчуулагчийг оролцуулахгүй байж болно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.5 дугаар зүйл.Хууль ёсны төлөөлөгч
1.Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:
1.1.арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;
1.2.хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг дараахь хүн төлөөлж болохгүй:
3.1.хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа бол;
3.2.тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол.
4.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байна гэж үзвэл 72 цагийн дотор өөр хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
5.Хуулийн этгээд энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхээс хууль ёсны төлөөлөгчийг томилж болно.
6.Холбогдогчоос өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд энэ зүйлийн 4 дэх хэсэг хамаарахгүй.
7.Прокурор эрх бүхий албан тушаалтны саналаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хуулийн этгээдийг татан буулгахгүй, улсын бүртгэлийн жагсаалтын мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байхыг зохих байгууллагад даалгаж болно.
8.Прокурор эрх бүхий албан тушаалтны саналаар энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан даалгаврыг цуцалж, энэ тухай зохих байгууллагад даруй мэдэгдэнэ.
9.Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан шийдвэрлэнэ.
10.Оролцогч энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.
11.Хууль ёсны төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
12.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, тэдгээртэй адилтгах нэгжид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг энэ хуулийн дагуу явуулна.
3.6 дугаар зүйл.Гэрч
1.Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ.
2.Гэрч зөрчлийн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
3.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
3.7 дугаар зүйл.Хөндлөнгийн гэрч
1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.
2.Хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна.
3.Хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон зөрчил шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах тухай хүсэлт гаргаж болно.
4.Хөндлөнгийн гэрч зөрчил шалгах ажиллагааны журмыг сахиж, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
5.Энэ хуульд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол дуу-дүрсний бичлэгээр тухайн ажиллагааны явц, үр дүнг бэхжүүлнэ.
3.8 дугаар зүйл.Шинжээч:
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.1.зөрчлийн хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах;
2.2.эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр зөрчил шалгах ажиллагаанд оролцох, шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар оролцогчид асуулт тавих, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;
2.3.дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, эрх бүхий албан тушаалтанд хандаж хүсэлт гаргах;
2.4.шинжээчид тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй, эсхүл шинжилгээ хийх баримт сэлтэд холбогдох хүн, байгууллагатай ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах;
2.5.шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилогдсон тохиолдолд шинжилгээний зардал, ажлын хөлсийг гаргуулан авах;
2.6.аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах.
3.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.эрх бүхий албан тушаалтны тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах;
3.2.гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх.
4.Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
5.Шинжээчийн үүргийг багаар гүйцэтгэж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗӨРЧИЛ ШАЛГАХ ТОДОРХОЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ
4.1 дүгээр зүйл.Зөрчил шалгах ажиллагаа
1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.
2.Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.
3.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана.
4.Зөрчил шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ.
5.Энэ бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.
4.2 дугаар зүйл.Прокуророос зөвшөөрөл авах ажиллагаа
1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ.
2.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.7 дугаар зүйл, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан бол ажиллагаа дууссанаас хойш даруй зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийн тайлбарыг бичгээр гаргаж, нотлох баримтын хамт прокурорт хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тайлбар, нотлох баримтыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Прокурор зөрчил шалгах ажиллагааг даруй явуулахгүй бол нотлох баримт гэмтэх, устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэл байсан эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд тухайн ажиллагаанд оролцсон хүнийг дуудаж мэдүүлэг авч, шаардлагатай нэмэлт материалыг эрх бүхий албан тушаалтнаас гаргуулан авч болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.Прокурор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тайлбар, нотлох баримттай танилцсаны дараа дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
7.1.зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох;
7.2.зөрчил шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.Энэ зүйлийн 7.2 дахь заалтад заасан прокурорын шийдвэрт хураан авсан эд зүйл, баримт бичиг, битүүмжилсэн эд хөрөнгийг эзэмшигчид нь эргүүлэн олгохыг даалгана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.3 дугаар зүйл.Үзлэг хийх
1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрл