Бүлэг: 1979
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3745 дугаарт бүртгэв.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3.2, 16 дугаар зүйлийн 16.6, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Зөвлөлийн хурлын "Журам батлах тухай" 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга /Д.Сүнжид/, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга /Ц.Ганболд/ нарт тус тус даалгасугай.
ХУРАЛ ДАРГАЛАГЧ Б.МӨНХБАТ
/МХХЗ-ийн хурлын 2018 оны 23 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./