A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар А/86

Улаанбаатар хот

Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол эрдэмтэн судлаачдын 2009 оны "Монгол Алтайн барагшуны тархац, гарал үүсэл, химийн бүрдэл" судалгааны тайланг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд, судалгаа, шинжилгээний сорьц, дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг 5 жилийн хугацаагаар хориглосугай.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан орон нутагт холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-т тус тус даалгасугай.

САЙД Д.ОЮУНХОРОЛ