- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН 43 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
![](https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png)
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН 43 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
![]() |
Хүүхдийн эрхийн тухай конвенцид оролцогч улсуудын бага хурал нь, |
![]() |
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хянахад Хүүхдийн эрхийн хорооны ач холбогдол, түүний гишүүдийн үнэтэй хувь нэмэртэй болохыг оролцогч улсууд хүлээн зөвшөөрч, |
![]() |
Хүүхдийн эрхийн тухай конвенц нь одоогоор оролцогч 181 улстай бөгөөд оролцогч улсууд өгсөн амлалтаа бийлүүлэхтэй холбогдсон хүний эрхийн салбар дахь эрх зүйн баримт бичгүүд дотроос хамгийн олон оролцогчтой болохыг тэмдэглэж, |
![]() |
Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1995 оны эцэс гэхэд бүх нийтээр соёрхон батлах зорилго тавьж, бүх нийтээр мэдэгдсэнийг анхааралдаа авч, |
![]() |
Хорооны шинжээчид ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх боломжтойг мөн анхааралдаа авч, |
![]() |
энэхүү нэмэлт өөрчлөлт нь хорооны ажлын үр дүнг дээшдүүлэх зорилгоор түүний ажлын аргачлалын ач холбогдлыг дээшлүүлэхтэй цуг дагалдахыг санаж, |
![]() |
1. Хүүхдийн эрхий тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “арав” гэсэн үгийг “арван найм” болгон батлахаар шийдэж, |
![]() |
2. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг конвенцийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий Ассамблейн 50 дугаар чуулганаар өргөн барихаар шийдэж, |
![]() |
3. Ерөнхий Ассамблейн энэхүү нэмэлт өөрчлөлтийг сайшааснаар болон оролцогч улсуудын гуравны хоёрын хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болохыг санаж, |
![]() |
4. Хүүхдийн эрхийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ажлынхаа аргачлалыг сайжруулах арга замыг авч хэлэлцэхийг нь уриалж байна. |
Текст томруулах
A
A
A
![](https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png)
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН 43 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэмэлт өөрчлөлтийг 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталж, 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон*
![]() |
Хүүхдийн эрхийн тухай конвенцид оролцогч улсуудын бага хурал нь, |
![]() |
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хянахад Хүүхдийн эрхийн хорооны ач холбогдол, түүний гишүүдийн үнэтэй хувь нэмэртэй болохыг оролцогч улсууд хүлээн зөвшөөрч, |
![]() |
Хүүхдийн эрхийн тухай конвенц нь одоогоор оролцогч 181 улстай бөгөөд оролцогч улсууд өгсөн амлалтаа бийлүүлэхтэй холбогдсон хүний эрхийн салбар дахь эрх зүйн баримт бичгүүд дотроос хамгийн олон оролцогчтой болохыг тэмдэглэж, |
![]() |
Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1995 оны эцэс гэхэд бүх нийтээр соёрхон батлах зорилго тавьж, бүх нийтээр мэдэгдсэнийг анхааралдаа авч, |
![]() |
Хорооны шинжээчид ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх боломжтойг мөн анхааралдаа авч, |
![]() |
энэхүү нэмэлт өөрчлөлт нь хорооны ажлын үр дүнг дээшдүүлэх зорилгоор түүний ажлын аргачлалын ач холбогдлыг дээшлүүлэхтэй цуг дагалдахыг санаж, |
![]() |
1. Хүүхдийн эрхий тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “арав” гэсэн үгийг “арван найм” болгон батлахаар шийдэж, |
![]() |
2. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг конвенцийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий Ассамблейн 50 дугаар чуулганаар өргөн барихаар шийдэж, |
![]() |
3. Ерөнхий Ассамблейн энэхүү нэмэлт өөрчлөлтийг сайшааснаар болон оролцогч улсуудын гуравны хоёрын хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болохыг санаж, |
![]() |
4. Хүүхдийн эрхийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ажлынхаа аргачлалыг сайжруулах арга замыг авч хэлэлцэхийг нь уриалж байна. |
![](assets/custom/legal/image/time.png)
Сонсох:
Таны санал хүсэлт