Бүлэг: 1979
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 116
Улаанбаатар хот
Барилгын норм, дүрэм батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилгын салбарын Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2016 оны 5 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилгын газар шороо ба буурь суурийн ажил" /Барилгын норм, дүрэм 50-02-17/ -ийг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалаар батлагдсан барилгын норм, дүрмийг холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/-т тус тус даалгасугай
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор баталсан "Земляные сооружения" /СНиП 3.02.01-87/, Барилга, хот байгуулалтын комиссын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил" /БНбД 3.02.01-90/ -ийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Г.МӨНХБАЯР
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр                                                                                                                                                                                                                           
Улаанбаатар хот

Дугаар 116   

Барилгын норм, дүрэм батлах тухай

      Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилгын салбарын Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2016 оны 5 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

        1. “Барилгын газар шороо ба буурь суурийн ажил” /Барилгын норм, дүрэм 50-02-17/ -ийг хавсралтаар баталсугай.

        2. Энэ тушаалаар батлагдсан барилгын норм, дүрмийг холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/-т тус тус даалгасугай

       3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор баталсан “Земляные сооружения” /СНиП 3.02.01-87/, Барилга, хот байгуулалтын комиссын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил” /БНбД 3.02.01-90/ -ийг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                                                                САЙД                                           Г.МӨНХБАЯР