A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/292

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д тус тус даалгасугай.

3. Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/62 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

/ХЗДХС-ын 2020 оны А/26 дугаар тушаалаар нэмэлт орсон/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/45

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн ТУШААХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" (Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам) Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны A/292 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Н.Мягмар/-д даалгасугай.

САЙД О.АЛТАНГЭРЭЛ