- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 283
Улаанбаатар хот
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.ЭРДЭНЭБАТ
Хууль зүй, дотоод хэргийн С.БЯМБАЦОГТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 175
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 283 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
