- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам,

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
Төрийн өмчийн хорооны даргын 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 511 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам, Хувьчлагдах үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг/
1998 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 886
Дугаар 886
![]() |
Монгол улсын Засгийн газрын 1998 оны 146 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь: |
![]() |
1. “Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам”-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор, “Хувьчлагдах үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг”-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. |
![]() |
2. “Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам”-ын дагуу үнэлж Төрийн өмчийн хорооны хуралдаанд энэ оны 1 дүгээр улиралд багтаан оруулж шийдвэрлүүлэхийг Жижиг аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн хувьчлалын газар /Ц.Сайнбаяр/-т даалгасугай. |
ХОРООНЫ ДАРГА З.ЭНХБОЛД ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ШИНЭБААТАР
![]() |
2003 оны 05 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2052 дугаарт бүртгэсэн. |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт