A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 4

Улаанбаатар хот

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дүрмийг 1 дүгээр хавсралт, орон нутгийн салбар зөвлөлийн дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2021 оны 96 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ