A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • “ГАЗРЫН ТОСНЫ ОРД АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИХ ШААРДЛАГА” ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар А/07

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ ОРД АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИХ ШААРДЛАГА" ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага" журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. "Газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага" журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Түлшний бодлогын газар /Ч.Чулуунбат/, Ашигт малтмал, газрын тосны газар /Х.Хэрлэн/-т тус тус үүрэг болгосугай.

Гурав. "Газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага" журмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Түлшний бодлогын газар /Ч.Чулуунбат/-т даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Уул уурхайн сайд /хуучнаар/-ын 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 197 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.СУМЪЯАБАЗАР