A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/08

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.10.17 дахь заалт, "Газрын тосны бүтээгдэхүүний тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.5 дахь, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх ажлыг Түлшний бодлогын газрын дарга /Ч.Чулуунбат/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журам" батлах тухай Уул уурхайн сайдын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 171 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.СУМЪЯАБАЗАР