- Нүүр
- Сайдын тушаал
- Журам, аргачлал батлах тухай /Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд/
ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар А-09
Улаанбаатар хот
Журам, аргачлал батлах тухай
Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам"-ыг нэгдүгээр, "Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх бодисын жагсаалт"-ыг хоёрдугаар, "Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам"-ыг гуравдугаар, "Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан хамтран баталгаажуулахад тавих шаардлага, бүртгүүлэх болон баталгаажуулалт хийх журам"-ыг дөрөвдүгээр, "Органик хүнсний орцын найрлагатооцох аргачлал"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Журам, аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг органик хүнс,хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэгч, итгэмжлэгдсэн болон хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллагуудад тус тус үүрэг болгосугай.
3. Журам, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах газар (Т.Гантогтох)-т даалгасугай.
САЙД Б.БАТЗОРИГ
ХХААХҮС-ын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Зарим тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/510 дугаар тушаалаар 1, 3 дугаар хавсралтад өөрчлөлт оруулсан /УНС 2023.10.12 хүлээн авсан/
ХХААХҮС-ын 2024 оны Журам шинэчлэн батлах тухай А/545 дугаар тушаалаар 3 дугаар хавсралтыг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосон /ЗХХАУНС 6927/
ХХААХҮС-ын 2025 оны Журам батлах тухай А/591 дүгээр тушаалаар 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7451/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх