A

A

A

Бүлэг: 1979

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Үлгэрчилсэн дүрэм батлах тухай

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/179

Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3, Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг нэгдүгээр, "Хүнсний худалдааны газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг хоёрдугаар, "Хүнсний үйлдвэрт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг гуравдугаар, "Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг дөрөвдүгээр, "Үсчин, гоо сайхны газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг тавдугаар, "Зочид буудал, жуулчны бааз, амралтын газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг зургаадугаар, "Ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм"-ийг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үлгэрчилсэн дүрмийг нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн жагсаалтад бүртгүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт сурталчилгааг үе шаттайгаар зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газар /С.Сүнчин/, Тамгын газар /Ч.Энхбат/, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ч.Энхбат/, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Н. ЦАГААНХҮҮ