A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Жагсаалтыг шинэчлэн батлах тухай

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/300

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2681дүгээр зүйлийн 2681.1.8, 2711дүгээр зүйлийн 2711.1.4 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлөөс "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн Жагсаалтад 2012, 2017 онуудад оруулсан 467 багц нэмэлт, өөрчлөлт, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар зарим үндэсний кодод оруулсан 13 удаагийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 207 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Ё.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

ДАРГА Б.АСРАЛТ

/ГЕГ-ын даргын 2019 оны А/212, 2019 оны А/266, 2020 оны А/114, 2020 оны А/130, 2021 оны А/248 дугаар тушаалаар тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/145

Улаанбаатар хот

Жагсаалтыг шинэчлэн батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.8, 2711 дүгээр зүйлийн 2711.1.4 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Дэлхийн гаалийн байгууллагаас "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн Жагсаалтад оруулсан 2022 оны 351 багц нэмэлт, өөрчлөлт, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар зарим үндэсний кодод оруулсан 8 удаагийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 300, 2018 оны А/20, 2019 оны А/212, А/266, 2020 оны А/34, А/114, А/130, А/166, 2021 оны А/171, А/248 дугаар тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Энхтайван/-д даалгасугай.

ДАРГА Б.АСРАЛТ