- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 319 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 27
Улаанбаатар хот
(Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Журам шинэчлэн батлах тухай 319 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон)
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Барилгын тухай хуулийн 42.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
