A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 52

Улаанбаатар хот

Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 5.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 358 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ