- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 86
Улаанбаатар хот
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.5, 14.1.1, 14.1.2, 14.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, дүгнэлтийг үндэслэн хавсралтад заасан нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбат нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ
Текст томруулах
A
A
A
