- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 80
Улаанбаатар хот
Цэргийн албаны тухай хуулийн 30.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
