• Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах/
Бүлэг: 1979
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар А/99
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, хугацаа хоцроосон тайлан ирүүлэх албан хүсэлтийн бүртгэлийн хяналтын картын маягтыг хоёрдугаар хавсралтаар, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маягтыг гуравдугаар хавсралтаар, даатгуулагчийн төрөлд залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маягтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалаар батлагдсан журам, маягтыг мөрдөн ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус даалгасугай
САЙД С.ЧИНЗОРИГ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр                              
Улаанбаатар хот                              

Дугаар А/99                                                  

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Нийгмийн даатгалын  шимтгэл  төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, хугацаа хоцроосон тайлан ирүүлэх албан хүсэлтийн бүртгэлийн хяналтын картын маягтыг хоёрдугаар хавсралтаар, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маягтыг гуравдугаар хавсралтаар, даатгуулагчийн төрөлд залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маягтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалаар батлагдсан журам, маягтыг мөрдөн ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т үүрэг болгосугай.