A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс у/с/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр

Дугаар А/239

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.3 дахь хэсэг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.6, 3.2.14 дэх зорилтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газар, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газарт тус тус даалгасугай.

3. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Аймаг, Нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

4. Журмын хэрэгжилтэд жил тутам хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /З.Энхболд/-т даалгасугай.

САЙД Ц.ЦОГЗОЛМАА