Бүлэг: 1979
УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ ДАРГЫН ТУШААЛ
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар А/116
Улаанбаатар хот
Хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.1.10 дахь заалт, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хэрэглэгчдэд үйлчлэх албаны төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг нэгдүгээр хавсралтаар, Усны тоолуурын лабораториос төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг хоёрдугаар хавсралтаар, Тоолуур суурилуулах үнийг гуравдугаар хавсралтаар, Усны тоолуурын лабораторид цэвэр, бохир усны тоолуур шалгах, засварлах, тохируулга хийх үнэ тарифыг дөрөвдүгээр хавсралтаар, Гадны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн шугам сүлжээний гэмтэл саатлыг засварлах төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнэ тарифыг тавдугаар хавсралтаар, Усны төв лабораторид ундны усанд шинжилгээ хийх, Усны төв лабораторид бохир усанд шинжилгээ хийх үнийг зургаадугаар хавсралтаар, Усны төв лабораторид ICP-OES багажаар бүх төрлийн ус, лаг болон хөрсөнд 23 элемент, мөнгөн ус тодорхойлох шинжилгээний үнийг долоодугаар хавсралтаар, Усны төв лабораторид лагийн чийглэг болон үнслэг тодорхойлох шинжилгээний үнийг наймдугаар хавсралтаар, Сургалт судалгааны төвийн төлбөрт үйлчилгээний үнийг есдүгээр хавсралтаар, Спорт цогцолборын төлбөрт үйлчилгээний үнийг аравдугаар хавсралтаар, Архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийг арваннэгдүгээр хавсралтаар, Инженерийн дэд бүтцийн ажлын зурагт тодруулга хийх үйлчилгээний үнийг арванхоёрдугаар хавсралтаар, Цэвэр ус зөөвөрлөх, бохир ус татан зайлуулж тээвэрлэх үнийг арвангуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Батлагдсан тарифыг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
3. Тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж, мөрдүүлэн ажиллахыг Үйл ажиллагаа хяналтын хэлтэс /У.Лхамсүрэн/, Эдийн засаг санхүү бүртгэлийн хэлтэс /Ч.Ариунаа/ нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Ус сувгийн удирдах газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаал хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ТӨРХҮҮ

УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ

ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр                 Дугаар А/116                      Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.1.10 дахь заалт, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Хэрэглэгчдэд үйлчлэх албаны төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг нэгдүгээр хавсралтаар, Усны тоолуурын лабораториос төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг хоёрдугаар хавсралтаар, Тоолуур суурилуулах үнийг гуравдугаар хавсралтаар, Усны тоолуурын лабораторид цэвэр, бохир усны тоолуур шалгах, засварлах, тохируулга хийх үнэ тарифыг дөрөвдүгээр хавсралтаар, Гадны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн шугам сүлжээний гэмтэл саатлыг засварлах төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнэ тарифыг тавдугаар хавсралтаар, Усны төв лабораторид ундны усанд шинжилгээ хийх, Усны төв лабораторид бохир усанд шинжилгээ хийх үнийг зургаадугаар хавсралтаар, Усны төв лабораторид ICP-OES багажаар бүх төрлийн ус, лаг болон хөрсөнд 23 элемент, мөнгөн ус тодорхойлох шинжилгээний үнийг долоодугаар хавсралтаар, Усны төв лабораторид лагийн чийглэг болон үнслэг тодорхойлох шинжилгээний үнийг наймдугаар хавсралтаар, Сургалт судалгааны төвийн төлбөрт үйлчилгээний үнийг есдүгээр хавсралтаар, Спорт цогцолборын төлбөрт үйлчилгээний үнийг аравдугаар хавсралтаар, Архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийг  арваннэгдүгээр хавсралтаар, Инженерийн дэд бүтцийн ажлын зурагт тодруулга хийх үйлчилгээний үнийг арванхоёрдугаар хавсралтаар, Цэвэр ус зөөвөрлөх, бохир ус татан зайлуулж тээвэрлэх үнийг арвангуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан тарифыг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.