A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 145

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын виз олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар тогтоолыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1, 11.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын виз олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР