A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 146

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 340 дүгээр тогтоолыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР