- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам"- Ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаар тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар А/124
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг тус тус үндэслэн тушаах нь:
1."Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2."Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам"-ын дагуу гүйцэтгэх үе шатны ажлыг 2018-2019 онд хийх санхүүгийн тайлангийн аудитад үе шаттайгаар нэвтрүүлж, энэ журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Тамгын газар, Стратегийн удирдлагын газар, Санхүүгийн аудитын газар, Аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын захирал/ дарга бөгөөд тэргүүлэх аудиторуудад үүрэг болгосугай.
3.Батлагдсан журмыг хэрэгжүүлэх заавар, аргачлал, гарын авлага боловсруулж, батлуулах, аудитад нэвтрүүлэх, шаардлагатай сургалт зохион байгуулахыг Стратегийн удирдлагын газар /Д.Энхболд/-т даалгасугай.
4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын /төрөлжсөн байгууллагуудыг хариуцсан/ орлогч бөгөөд тэргүүлэх аудитор /С.Оюунбилэг/, Монгол Улсын Ерөнхий аудиторын /төрийн аудитын орон нутгийн салбар байгууллагуудыг хариуцсан/ орлогч бөгөөд тэргүүлэх аудитор /С.Бүрэнбат/ нарт даалгасугай.
5.Энэ журам батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 203 дугаар тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/63 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ХҮРЭЛБААТАР
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3910 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A
