A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • САНГИЙН ДҮРЭМ, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 179

Улаанбаатар хот

САНГИЙН ДҮРЭМ, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16, 17.2, 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг 1 дүгээр хавсралт, зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм, сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР