- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 178
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (Ө.Энхтүвшин)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 257
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1, 15.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2. Энэ тогтоолын 1-д заасан дүрмийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр, "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 151 дүгээр, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр, "Үндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A