A

A

A

  • Нүүр
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ТОГТООЖ, БАТЛАХ ТУХАЙ-/ХХЗХ-ны 2020-04-29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан./
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 3952 дугаарт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ТОГТООЖ, БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг тогтоож, хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2007 оны 61 дүгээр тогтоол, 2008 оны 18 дугаар тогтоол,2013 оны 46 дугаартогтоол, 2015 оны 68 дугаар тогтоол, 2017 оны 09 дүгээр тогтоол, 2017 оны 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.АДЪЯАСҮРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ