- Нүүр
- Сайдын тушаал
- Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал батлах тухай
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/147
Улаанбаатар хот
Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал батлах тухай
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал"-ыг шинэчлэн баталсугай.
2. Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэхэд нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг мөрдөж хэвшүүлэхэд захиргааны байгууллагад арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллахыг Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга /Д.Ариунтуяа/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2016 оны "Аргачлал батлах тухай" А/222 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A