A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 225

Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 11.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, хүний амь нас хохирох эрсдэл үүсгэдэг зооноз өвчний жагсаалтыг 1 дүгээр хавсралт, Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг 2 дугаар хавсралт, Бусад халдварт өвчний жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

/ Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2021 оны 302 дугаар тогтоолоор нэмэлт орсон /

2. Энэ тогтоолын хавсралтад заасан мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг холбогдох хууль, заавар, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ