- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 201
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Олон улсын гэрээний тухай хуулийн 24.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу "Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
