Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН