Бүлэг: 1979
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А/73
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1-1/829 дүгээр албан тоот ирүүлсний дагуу Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж, дагаж мөрдөх журмын тухай хууль гарснаар нэгдүгээр хавсралтыг, Төрийн болон албаны нууцын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, дагаж мөрдөх журмын тухай хууль гарснаар 1:100000 масштабтай байр зүйн зургийг улсын нууцын зэрэглэлээс гаргасан учир хоёрдугаар хавсралтыг тус тус мөрдөх шаардлагагүй болсон тул Ашигт малтмалын хзрзг зрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Журам батлах тухай" 133 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Тушаал хүчингүй болсонтой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Ж.Батмагнай/-т үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Б.Дашпүрэв/-т даалгасугай.
ДАРГА Х.ХЭРЛЭН

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр                            Дугаар А/73                            Улаанбаатар хот    

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

            Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1-1/829 дүгээр албан тоот ирүүлсний дагуу Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж, дагаж мөрдөх журмын тухай хууль гарснаар нэгдүгээр хавсралтыг, Төрийн болон албаны нууцын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, дагаж мөрдөх журмын тухай хууль гарснаар 1:100000 масштабтай байр зүйн зургийг улсын нууцын зэрэглэлээс гаргасан учир хоёрдугаар хавсралтыг тус тус мөрдөх шаардлагагүй болсон тул Ашигт малтмалын хзрзг зрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай” 133 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.