A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Авто замын тухай" хууль (шинэчилсэн найруулга) батлагдсантай холбогдуулан "Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Э.Энхбат/, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Р.Буд/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ

/ЗТХС-ын 2019 оны 45 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/.