A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 1-ны өдөр

Дугаар А/187

Улаанбаатар хот

Журам, үнэмлэхийн загвар шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам"-ыг 1 дүгээр, "Оршин суух үнэмлэхийн загвар"-ыг 2 дугаар, "Зорчих үнэмлэхийн загвар"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журам болон үнэмлэхийн загварыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга /Д.Мөрөн/-д үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журмыг шинэчлэн батлах тухай" Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

ХУУЛЬ ЗҮЙ,ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/120

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалт, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, хэвлэх болон тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга /Н.Ууганбаяр/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам, үнэмлэхийн загвар шинэчлэн батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.НЯМБААТАР