A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар А/612

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь хэсэг, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг тус тусүндэслэн ТУШААХ нь:

1. "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуульд заасан чиг үүрэг, хамтарсан баг болондээрх журмын хэрэгжилт, холбогдох зардлыг төсөвт тусгуулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыгбүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газар /Т.Ням-Очир/, Насан туршийн боловсролын үндэсний төв, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, Насан туршийн боловсролын төвийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.

САЙД Ц.ЦОГЗОЛМАА