- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ХОЛБОЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /.Дулаан дамжуулах, түгээх сүлжээний/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд
2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4011 дугаарт бүртгэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын11-ний өдөр
Дугаар 290
Улаанбаатар хот
ХОЛБОЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.2 дахь заалтыг тус тус үндэслэн, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Дулаан дамжуулах, түгээх сүлжээний "Холболтын журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг дулаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд /дарга, захирал/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад зөвлөмж өгч ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газар /хуучин нэрээр/-ын "Холболтын заавар батлах тухай" 2002 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 91, "Холболтын заавар батлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2003 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 12, "Холболтын заавар батлах тухай" 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны "Журам батлах тухай" 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 8, "Журам батлах тухай" 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 226, "Журам батлах тухай" 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 100, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 316 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
/ЭХЗХ-ны 2019 оны 312 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
Текст томруулах
A
A
A