A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар А/207

Улаанбаатар хот

Иргэний улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Иргэний улсын бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /Б.Баасандорж/-т, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/-д тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хууль зүйн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/61 дүгээр тушаал, "Журам батлах тухай" Хууль зүйн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/193 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ