Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 332

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ИРГЭН ШИЛЖИН СУУРЬШИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ