- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар А-429/257
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэн, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д тус тус үүрэг болгосугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ
САНГИЙН САЙД Х.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
