- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн харилцааны дүрэм/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны
10 дугаар сарын 30-ны өдрийн 4013 дугаарт бүртгэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 292
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын "Аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан дүрмийг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд /дарга, захирал/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газар /хуучин нэрээр/-ын "Хэрэгцээний халуун усыг халаасан дулааны төлбөрийг тогтоох тухай" 2011 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 95, Эрчим хүчний зохицуулах хорооны "Тарифын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 137, "Журам батлах тухай" 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 317, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 244, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 315 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
Текст томруулах
A
A
A