A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 317

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 2.2 дахь хэсгийн "зөвшөөрөл олгох байгууллагад" гэснийг "Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн хувьд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад, бусад тохиолдолд аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад" гэж, мөн дүрмийн 2.4.1 дэх заалтын "авч, хянуулахаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" гэснийг "авна." гэж, мөн дүрмийн 2.4.2 дахь заалтын "барилгын асуудал эрхэлсэн" гэснийг "холбогдох" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 69 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд, хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 212

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Шинэчлэн батлагдсан дүрмийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт, аймаг, нийслэлийн хэмжээнд хангуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоол, "Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР