- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ / Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ олгох /шинэчлэх/-ыг хүссэн өргөдлийн маягт ИНЕГ-0141/01/

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ / Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ олгох /шинэчлэх/-ыг хүссэн өргөдлийн маягт ИНЕГ-0141/01/
2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/13
Улаанбаатар хот
Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 заалт, ИНД-141 "Иргэний нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлтийн" дүрмийн 141.3 заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ олгох /шинэчлэх/-ыг хүссэн өргөдлийн маягт ИНЕГ-0141/01-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2. Маягтын хөтлөлт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба /П.Мөнхжаргал/-нд үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/410 тушаалын 5 дугаар хавсралтыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА С.БАТМӨНХ
Улсын бүртгэлд 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 3215 дугаарт бүртгэсэн

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар А/108
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРМИЙН МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4 дэх хэсэг, Иргэний ниэсхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1, 11.1, 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан ИНД-141 "Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийн маягт САА 24141-01-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Маягт батлах тухай" А/13 дугаар тушаалыг бүхэлд нь, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн "Иргэний нисэхийн багц дүрмийн маягт шинэчлэн батлах тухай" А/188 дугаар тушаалын 7 дугаар хавсралтыг тус тус хүчингүйд тооцсугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ирэгний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба /П.Ганболд/, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар /П.Ариунболд/-т тус тус үүрэг болгосугай.
ДАРГА С.МӨНХНАСАН
Текст томруулах
A
A
A
