• Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЖЛЫН ҮНЭЛГЭЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ; Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлын үнэлгээ)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 320

Улаанбаатар хот

АЖЛЫН ҮНЭЛГЭЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 24.3, 58.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ"-г 1 дүгээр, "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлын үнэлгээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ажлын үнэлгээ батлах тухай" Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН